m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 02:12
53
АН-ын бүлэг МАХН-ын гурван сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх болон АТГ-ын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэх аж. Дашрамд дурдахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт МАХН-ын гурван сайдыг чөлөөлөх хүсэлтийг хүргүүлсэн юм.  

Чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт товлогдсон ч АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах тул тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.