m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 02:13
160
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг 12 сүм, хийд байна

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагад шалгалт хийлээ. Шалгалтанд 36 байгууллга хамрагдсан бөгөөд үүнээс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 17, төвийн зөвшөөрөлтэй тав, зөвшөөрөл авах хүсэлтээ Нийслэлийн ИТХ-д илгээсэн нэг, зөвшөөрлийн хугацаа дууссан нэг, огт зөвшөөрөлгүй 12 байгууллага илэрсэн байна.

Ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгт танилцуулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх юм.