m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 02:45
256
“Жинсрэг цутгах” үйлийг сүсэгтэн олондоо зориулан зохион байгууллаа

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд энэ сарын 15-ны өдөр сүсэгтэн олны заллагаар Дашчойлон хийдийн лам хуваргууд Чойрын ууланд дөрөв дэхь жилдээ " Жинсрэг цутгах" зан үйлийг үйлдлээ. " Жинсрэг цутгах" нь бурхан шашны тарнийн ёсны зан үйл бөгөөд "Жинсрэг" гэдэг үгний уламжлалт орчуулга нь " Өгөх, түлш" ажээ.

Энэхүү үйлийн гол агуулга нь галын тэнгэрийг тахиж, аж амьдрал, ажил үйлсээ даатгах нэгэн төрлийн тахилын зан үйл аж. “Жинсрэг цутгах” хурлын үеэр бурхан шашны зан үйлийн дагуу тусгай бэлдэж асаасан галд 13 зүйлийн эд зүйл, тариа будааг номын ёсны дагуу өргөж Идам сахиус, галын тэнгэрийг тахьдаг. Эдгээр 13 эд зүйл нь өөр өөрийн онцлогтой бөгөөд тус тусын эрдмүүдийг зан үйлд оролцсон сүсэгтэн олонд хүргэдэг байна.