m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 03:06
101
Н.Бат-Эрдэнэ: Зохиогчийн болон хамаарах эрх гэж бий

Mass.mn сайтын хамт олон оюуны өмчийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үеэр холбогдох албаны хүмүүсийг урьж ярилцсан бөгөөд Монгол Улсын оюуны өмч болон зохиогчийн эрхийн өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээний талаар харилцан санал солилцов. Хэлэлцүүлгийн үеэр “Монгол мюзик” төслийн менежер Н.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.

- Юуны түрүүнд “Монгол мюзик” төслийн талаар танилцуулахгүй юу. Уран бүтээлчидтэй хэрхэн хамтарч ажиллаж байна?

- “Монгол контент” компани 2015 оны аравдугаар сараас “Монгол мюзик” төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь хамтлаг дуучдын уран бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр авч, хөгжим ашиглаж буй үйлчилгээнүүдээр дамжуулан орлого бий болгодог. Улмаар уран бүтээлчиддээ буцааж хуваарилдаг.  Одоогоор бид 100 гаруй уран бүтээлчидтэй гэрээ хийж, хамтран ажиллаж байна.

Бид 100 гаруй уран бүтээлчидтэй гэрээ хийж, хамтран ажиллаж байна

- Хэрэгжүүлж буй төсөл нь оюуны өмч, зохиогчийн эрхийг эрхэмлэж байгаа нь сайшаалтай. Ер нь оюуны өмчийн талаар таны байр суурийг сонсъё?

- Уран бүтээл тэр дундаа аливаа дуунд хоёр эрх яригддаг. Тодруулбал, зохиогчийн болон хамаарах эрх гэж бий. Зохиогчийн эрх нь хөгжмийн зохиолч, яруу найрагчдад хамаарна. Цаашлаад тэдний уран бүтээлийг аливаа дуучин дуулж бичлэг болгон амьдруулж байгааг хамаарах эрх гэж ойлгож болно. Бичлэгийн эрх нь дуучиндаа хамаарч байна гэсэн үг. Тэгэхээр бид бичлэгийг албан ёсны эрхтэйгээр олон нийтэд түгээж байгаа нь зохиогчийн эрхийг хамгаалж байгаагийн нэг илрэл.   

Зохиогчийн эрх нь хөгжмийн зохиолч, яруу найрагчдад хамаарна