m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 03:14
81
АН-ын бүлэг сайд нарыг чөлөөлөх асуудлыг дэмжлээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ын гурван сайдыг чөлөөлөх хүсэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хүргүүлсэн. Тодруулбал, Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлөх хүсэлтийг хүргүүлсэн билээ.

Тэгвэл уг асуудлыг АН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Харин бүлгийн ээлжит бус хуралдаанаар шинэ сайд нарын нэрсийг хэлэлцээгүй байна.