m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 03:27
126
Хамгийн олон томилгоо хийсэн байгууллагын судалгааг гаргажээ

Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үздэг билээ. Тэгвэл дүн шинжилгээ хийхдээ хугацааг сар бүрээр нь авч үзжээ. 

Тухайлбал өнгөрөгч оны зургаадугаар сард АТГ-аар хянуулахаар 821 мэдүүлэг ирүүлсний 269 нь Цагдаагийн ерөнхий газарт хамааралтай байжээ. Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд дарга нар 2015 оны  тавдугаар сард томилогдсоны дараах цаг үетэй холбогдож байна. 

Энэ оны гуравдугаар сард 673 мэдүүлгийг хянахаар хүлээн авсан

Энэ оны гуравдугаар сард 673 мэдүүлгийг хянахаар хүлээн авсан. Эдгээрийн ихэнх хувийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газрын томилгоо эзэлж байна. 2016 оны эхний сард гааль, татвар, улсын бүртгэл, статистик зэрэг төрийн байгууллагыг нэгтгэн зохион байгуулсантай үүнийг холбон ойлгож болох юм.