m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 04:27
111
Эва Лонгориа гурав дахиа гэрлэлээ

“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” цувралын од 41 настай жүжигчин Эва Лонгориа  гурван жилийн турш хамтдаа байгаа 47 настай Хосе Бастонтой хуримаа хийжээ. Эвагийн шинэхэн нөхөр нь Латин Америкийн “Телевиса” хэмээх хэвлэл мэдээллийн группийн Ерөнхийлөгч  юм.  Энэ нь жүжигчин бүсгүйн гурав дахь гэрлэлт.  

Тэдний хурим Мексикийн Валле Де Браво хэмээх газарт нар жаргах үеэр болсон бөгөөд ёслолыг галын наадмаар өндөрлөсөн байна.

Эва Лонгориа  гурван жилийн турш хамтдаа байгаа 47 настай Хосе Бастонтой хуримаа хийжээ