m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 06:03
115
Төрсөн эхийгээ хөнөөсөн этгээдэд 18 жилийн ял оноолоо

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төрсөн эхийгээ хороосон хэрэг энэ өнгөрөгч оны 10 дугаар сарын 30-нд гарсан. Уг хэргийг Б гэгч үйлдсэн бөгөөд өөрийн гэртээ төрсөн эх 54 настай А-г хайчаар 45 удаа хатган амь насыг нь хохироосон юм. 

Тэгвэл төрсөн эхийнхээ аминд хүрсэн Б-д анхан шатны шүүхээс 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Түүнд оноосон ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.