m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 06:52
60
Нийслэлийн Сонгуулийн хороог эсэргүүцэгчид тэмцэхээ мэдэгдлээ

Нийслэлийн  сонгуулийн хороо Нийслэлийн ИТХ- д нэр дэвшигчдийг албан ёсоор зарласан. Үүнтэй холбоотойгоор Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын ногоон нам, Эх орончдын нэгдсэн эвсэл болоод бие даан нэр дэвшигчдийн төлөөллүүд  мэдээлэл хийлээ. Тэд  Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг эрх зүйн чадамжгүй хууль бус бөгөөд ард түмний сонгох сонгогдох эрхийг хааж буй үйлдэл хэмээн үзэж буйгаа онцоллоо. Дээр дурдсан нам, эвсэл бие даагчдыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж буйгаа ч хэлсэн юм. 

Тухайлбал Сонгуулийн тухай хуульд   эвсэл болоод бие даагчдыг нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн ганц ч үг өгүүлбэр байхгүй зөвхөн намын тухай бичсэн байсан. Тэгвэл уг хуульд тусгайлан хориглосон гэсэн заалт ороогүй л бол  зөвшөөрсөнд тооцдог байна. Тиймээс  нийслэлийн ИТХ-д  бие даагч болоод, эвслээс нэр дэвших боломж бий. Хуулийн хүрээнд материалаа бүрдүүлээд өгсөн жирийн хүмүүсийн амьдралаар тоглосон зүйл болж байна.   Тэгэхээр энэ асуудлыг 3 хоногийн хугацаанд шийдвэрлэхгүй бол цаашид тэмцлийн хурц хэлбэрүүдэд шилжинэ хэмээн Тусгаар тогтнол эв нэгдлийн намын гишүүн Б. Бундхорол хэллээ.

Мөн үеэр Монголын залуучуудын эв нэгдлийн тэргүүлэгч, Нийслэлийн ИТХ-д 13-р тойрогт бие даан нэр дэвшигч н. Батбаатар "501 хүний гарын үсэг цуглуулах ёстойгоос 536 хүний гарын үсэг цуглуулсан. Гэвч 483 хүний гарын үсэг зөрчилтэй гэж БЗД –ийн сонгуулын штабын дарга Амартүвшин гаргасан байна. Нэр дэвшиж байгаа 3 тойрогт би өөрөө болон багтайгаа хамтарч ажиллахад зөрчил гаргаагүй. Гэтэл насанд хүрээгүй 10- н жилийн хүүхдийн гарын үсэг байна гэсэн тайлбар хийж нэр дэвших эрхийг минь хязгаарлаж хорьж байгаад гомдолтой байна. 483 хүн гэдэг бол үндэслэлгүй тоо юм. Яагаад залуучуудын байгууллагыг төлөөллөөд залуу хүн нэр дэвшиж болохгүй байгаа юм бэ? Ийм шудрага бус үйлдлээ зогсоо, 19 иргэнийг хавчихаа боль"гэв.