m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 07:11
113
Эмч нарын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.  Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд гурван жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч, 900 мянгаас наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээнд байна гэж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзсэн юм. Улмаар энэхүү хуульд өөрчлөлт оруулахыг эмнэлгийн ажилчид Засгийн газарт шаардлага хүргүүлсэн билээ. 

Энэхүү хуульд өөрчлөлт оруулахыг эмнэлгийн ажилчид Засгийн газарт шаардлага хүргүүлсэн билээ

Тэгвэл эмнэлгийн ажилчдын санал гомдлыг Засгийн газрын гишүүд хүлээн авч эрүүгийн хуулийн холбогдох заалтыг өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаад зарчмын хувьд дэмжлээ. 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо