m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 07:11
156
Эмнэлгийн баг иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж байна

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих үйл ажиллагааны хээрийн сургалт дадлагын хүрээнд хүмүүнлэгийн тусламжийг Хан-Уул дүүргийн иргэдэд үзүүлж байна. Олон улсын эмнэлгийн баг, Монголын эмнэлгийн баг хамтран эрүүл мэндийн үзлэг, оношлогоог хийж байгаа юм.

10 жилийн хугацаанд Монгол Улсын 80 гаруй мянган иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ.

Энэ удаагийн үзлэг, оношлогоогоор Хан-Уул дүүргийн 9, 10, 16 дугаар хорооны иргэдийг, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оношлогоо, үзлэг, эмчилгээнд хамруулах бөгөөд долоо хоногт 4200 гаруй иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 20-25 иргэнд гэрээр нь явж, эмнэлгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байна. “Хааны эрэлд” сургуулийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын 80 гаруй мянган иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээгээр олон улсын цэргийн эмч нар харилцан туршлага солилцож, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийж байна.