m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 07:53
121
Шигшээ багийн дасгалжуулагчаар З.Баттулгыг томиллоо

МХБХ-ны Онцгой байдлын хороо хуралдаж Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар З.Баттулгыг томиллоо. Эрчим багийн дасгалжуулагч З.Баттулга Лигийн аваргуудыг өнгөрсөн жилээс дасгалжуулсан бөгөөд анх удаа шигшээ багийг удирдах гэж байна. З.Баттулга дасгалжуулагчийн хувьд өнгөрөгч жил Дээд Лиг болон цомд, энэ жил Супер цомд түрүүлсэн бол 2014 оноос шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай билээ.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар З.Баттулгыг томиллоо

"Хөх Чоно"-нуудыг ирэх сарын сүүлээр Гуамд болох Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны гурван тоглолт хүлээж байгаа. Тус тэмцээнд манай шигшээ баг Тайвань, Макао, Умард Марианы шигшээ багуудтай тоглох юм.