m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 08:32
213
Гал унтраах техникийн тэмцээн боллоо

Гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээн боллоо.

Тэмцээнд зургаан багийн 54 тамирчин довтолгооны шат болон саадтай 100 метрийн гүйлт, гурав сунадаг шатны тэмцээн, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Багийн нийлбэр дүнгээр дэслэгч Б.Батгэрэл захирагчтай ГТУА 22 дугаар ангийн гуравдугаар салаа тэргүүн байр, дэслэгч Б.Төвшинтөр захирагчтай ГТУА 55 дугаар ангийн гуравдугаар салаа дэд байрт шалгарав. Гуравдугаар байрт дэслэгч Д.Энхтүвшин захирагчтай ГТУА 22 дугаар ангийн нэгдүгээр салаа оржээ.