m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 00:25
111
АТГ-аас 41 этгээдийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ

АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж тухайн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх хуультай. Өнгөрөгч оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны  дөрөвдүгээр сарын 26-ны хооронд хүлээж авсан 10036 мэдүүлгийн 97.1 хувийг хянаж хариуг хүргүүлсэн байна. 

10036 мэдүүлгийн 8505-д ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу өгсөн бол 553-ыг нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсжээ. Харин 41 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж хариу өгчээ.