m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 04:36
81
Налайх дүүрэгт Турк улсын нэрэмжит гудамж байгуулна

Турк улсын Станбул хотын Санжактэпи дүүргийн удирдлагууд Налайх дүүрэгт хүрэлцэн ирж дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзан, түүх соёлын дурсгалт газруудтай танилцлаа. 2015 оноос дээрх хоёр дүүрэг ах дүү хотуудын хамтын ажиллагаатай ажиллахаар болсон бөгөөд энэ ажлын хүрээнд Налайх дүүрэгт Турк улсын Санжактэпи дүүргийн нэрэмжит гудамж байгуулахаар хэлэлцээр хийсэн байна.

Энэ удаа Санжактэпи хотын удирдлагууд өөрийн дүүргийн нэрэмжит гудамжаа байгуулах зураг төслөө боловсруулах, гэрээ контрактаа байгуулах ажлын эхлэлийг тавьжээ.