m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 05:45
133
"Дэлхийн авьяаслаг мисс" А.Сайхантамир эх орондоо ирлээ

Өмнөд Солонгосын Сөүл хотноо өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 13-ны хооронд зохион байгуулагдсан “Miss Supertalent Of The World” буюу "Дэлхийн авьяаслаг мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн “Шилмэл загвар” агентлагийн модель, мисс А.Сайхантамир оролцсон юм.

40 гаруй орны авьяаслаг миссүүд оролцсон тус тэмцээнээс Дэд байр"-ын шагналыг хүртсэн

Тэрбээр 40 гаруй орны авьяаслаг миссүүд оролцсон тус тэмцээнд өөрийн авьяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ онцгойрч "Дэд байр"-ын шагналыг хүртэж эх орныхоо нэрийг гаргасан билээ. Тэгвэл үзэсгэлэнтэй авьяаслаг бүсгүй маань эх орондоо хүрэлцэн ирээд байна. 

Олон жилийнхээ хөдөлмөрийн үнэ цэнийг гоо үзэсгэлэн мэдлэг чадварынхаа хамтаар "Дэлхийн авьяаслаг мисс"-ийн тайзнаа харуулж эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирсэн мисс загвар өмсөгч А.Сайхантамиртаа Монгол түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе.