m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 08:04
173
Гэр бүлийн зөвлөл байгууллаа

Увс аймгийн Малчин Сумын засаг даргын захирамжийн дагуу  гэр бүлийн зөвлөл байгуулж ажиллахаар боллоо. ЗДТГ-ын дэргэдэх "Гэр бүлийн зөвлөл" байгуулагдаж хамт олноос санал хураасны дагуу таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. 

Уг зөвлөлийн зорилго нь гэр бүлийн холбогдох хууль тогтоомжийг өөрийн албан байгууллагад хэрэгжүүлэхэд дэмжлэг  үзүүлэх, байгууллагынхаа албан хаагчдын гэр бүлийг нэгтгэх, харилцан туршлагаа солилцох, хүүхэд гэр бүлээс гарсан хэрэгцээнд нийцсэн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах, хүүхэдтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхэдтэйгээ ажиллах арга зүйг улам боловсронгуй болгох аж.