m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 09:27
135
Шинэ үеийн автобус түгжрэлийг шийднэ

Бээжин хотноо болсон Өндөр технологийн олон улсын үзэсгэлэнд хотын нийтийн тээврийн ирээдүй үеийн автобусыг танилцуулсан нь олны анхаарлыг ихэд татаж байна. Хятадын Transit Elevated Bus компанийн зохион бүтээгчдийн боловсруулсан шинэ үеийн автобус нь хотуудын шүдний өвчин болсон замын түгжрэлийг шийдэх гарц гэж харж байна. Шинэ автобус доороо хонгил маягийн хэлбэртэй бөгөөд энэ хонгилоор машинууд чөлөөтэй нэвтрэх юм. Зохион бүтээгчдийн хийсэн загвараар автобус 4,6 метр өндөр, найман метр өргөн, 32 метр урттай байх юм. Энэ автобус 900-1200 хүртэл зорчигч багтаах боломжтой.

Шинэ үеийн автобус нь хотуудын шүдний өвчин болсон замын түгжрэлийг шийдэх гарц

Зохион бүтээгчдийн тооцоолж байгаагаар энэ шинэ автобус одоогийн хотын тээврийн хамгийн дэвшилттэй хэрэгсэлд тооцогддог метрог өрсөлдөх чадвараар хол хаяна гэж үзэж байна. Шинэ автобусыг Франц, Энэтхэг, Бразил, Индонез улсууд ихээхэн сонирхжээ.

Анхны ийм автобусыг энэ оны сүүлээр Хэбэй мужийн Кинхуангдао  хотод туршихаар зэхэж байна.