m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 10:13
272
"Ишиг хөөрхөн нэр" бүжгэн жүжиг тоглогдоно

ҮДБЭЧ-ын хамт олон хүүхэд багачууддаа зориулан Төрийн шагналт, УГЗ Г.Бирваагийн “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг зургаадугаар сарын 1-ний 11.00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа тоглох гэж байна.

“Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг тоглоно

Уг тоглолтын цомнолыг зохиолч Х.Батаа, найруулагч СТА Д.Ганболд, бүжгийг Төрийн Соёрхолт С.Сүхбаатар, МУГЖ Ш.Одонтуяа нар дэглэн найруулжээ.

Эрхэм хүндэт үзэгч та бүхэн алдрай бяцхан үрсдээ нэгэн мартагдахааргүй баярыг бэлэглэхийг хүсвэл “Ишиг хөөрхөн нэр” дуулалт бүжгэн жүжгийг зориорой.