m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 10:19
139
“Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар  Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ.

Уг хуульд, иргэд хоорондын зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байх зохицуулалт оруулсан нь иргэн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгээр  бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

Иймд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна.”, мөн “Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнээд, дээрх заалтуудын үйлчлэлийг 2016 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгээр  бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна