m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 23:41
131
Л.Мөнхбаясгаланд Эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарахыг нь хориглолоо

Сэтгүүлч, нийтлэлч Л.Мөнхбаясгаланд Эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гаргахыг хориглосон талаар өөрийн цахим хуудсаараа мэдээллээ. Тэрбээр "Сэтгүүлч миний бие АНУ ын Вашигтонд орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэх байлаа. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед гэнэт дуудав. Ажил тарсаны дараа утсаар ярьсан учир дараа очьё гэтэл албадан авчирна хэмээв. Онгоц нисэхээс өмнө гялс уулзчихаад явья гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов. Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил байсан юм аа, уг нь. . Сүүлийн үед манай багт үзүүлж байгаа дарамт хэрээс хэтэрлээ. Маргааш хэвлэлийн бага хурал хийж олон түмэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнөө, өнөө шөнө баривчлагдчихгүй бол... та бүхэнд баримт болгож авчихсан байсан онгоцныхоо тийзийг оруулав" гэлээ.

Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов