m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.25 23:54
51
Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагаас Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтарсан Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулна.

11:00 цагаас Үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж гадаадад ажиллаж амьдарч сурч байгаа монголчуудыг 2016 оны улсын их хурлын сонгуулийг өгөх боломжгүй шийдвэр гаргасныг эсэргүүцэж гадаадад төгсөгчид мэдээлэл хийнэ.

11:00 цагаас Үндэсний мэдээллийн төвд НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатар марафон-2016” олон улсын гүйлтийн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагаас  Үндэсний мэдээллийн төвд нийслэлийн сонгуулийн хороог шүүхэд өгөх асуудлаар Монголын консерватив намаас мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Шударга шүүх, хариуцлагатай шүүгчийг хүссэн иргэн М.Болорцэцэг шүүгчийн хууль бус үйлдлийг эсэргүүцсэн тэмцлээ эхлүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хурал MN мэдээллийн төвд болно. 

12:00 цагаас  Үндэсний мэдээллийн төвд Монголын бартаат замын авто спортын холбооноос уламжлал болгон зохион байгуулуулдаг Монголын offroad тамирчдийн ээлжит уралдаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас "Сайдын цаг" уулзалтанд Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа оролцоно.

12:00 цагаас МN мэдээллийн төвд Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан “Монгол сүүний нэг өдөр”-ийг тэмдэглэх талаар Монголын сүүний нэгдсэн холбооноос мэдээлэл хийнэ.

12:30 цагаас Дотоодын үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тендерт хэрхэн худалдаж авч байгаа тухай Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдээлэл хийнэ.

14:00 цагаас ШУА-ийн ээлжит их чуулган хуралдаж, "Монгол улсын хөгжлийн шинжлэх ухаанд суурилсан номлол"-ыг хэлэлцэж батална.

14:00 цагаас Гааль, татварын мэдээллийн технологийн төвөөc “Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлгийг Туушин зочид буудалд зохион байгуулна.