m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 00:07
167
"Хэсгийн байцаагч-2016" тэмцээний шилдгүүд тодорлоо

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг угтаж цагдаагийн хэлтсүүдийн дунд "Хэсгийн байцаагч-2016" тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд хэсгийн байцаагч нар албаны бэлтгэл, бие бялдар, тэсвэр хатуужил, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварын түвшингээр өрсөлдлөө.  Тэргүүн байранд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баярсүрэн, Дэд байранд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батболд, Гутгаар байранд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Идэр нар орлоо. Мөн тусгай байранд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад А.Бүрэнжаргал шалгарчээ.