m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 00:12
113
Аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын санаачилгаар аймгийн төвийн баруун болон баруун хойд хэсгийн 5,6 км урт, 50 метрийн өргөнтэй ойн зурвас байгуулах ажил өнгөрөгч оноос эхэлсэн.

Мод ургаагүй, нөхө сэргээлт хийгээгүй газруудад анхаарал хандуулахыг үүрэг болгов.

Уг бүтээн байгуулалтын ажилтай аймгийн Засаг дарга, байгууллагын дарга нар танилцлаа. Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан уг ажлын хүрээнд мод ургаагүй болон нөхөн сэргээлт хийгээгүй газруудад онцгой анхаарал хандуулж, хариуцсан талбайгаа хаягжуулж байнгын арчилгаа тордолгоо хийхийг холбогдох хүмүүст үүрэг болгожээ. Өнгөрөгч онд услалтын асуудлыг шийдээгүй, байнгын арчилж услах ажил дутагдсаны улмаас тодорхой тооны модны ургалт зогссон байна. Уг асуудлыг шийдвэрлэн хиймэл нуурыг өнгөрөгч  гуравдугаар сард ашиглалтад оруулсан юм. Тус ногоон зурвас нь элсний нүүдлийг зогсоох, улмаар гол горхийн ундрагыг нэмэгдүүлэх эко орчинг дэмжсэн томоохон бүтээн байгуулалт юм.