m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 00:18
89
Зорилтот бүлгийн хүүхдүүдийг тусгай хөтөлбөрөөр баярлуулна

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг нэгдсэн баярын үйл ажиллагаанаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг хамруулсан тусгай үйл ажиллагааг зохион байгуулах юм.

 128 хүүхдийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, үйлдвэртэй танилцуулах, “Сансрын орноор”, “Үлэг гүрвэлийн орон"-оор аялуулна

Тодруулбал, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хөдөлмөр эрхэлж буй 8-13, 14-18 насны нийт 128 хүүхдүүдийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, үйлдвэртэй танилцуулах аялал, “Сансрын орноор”, “Үлэг гүрвэлийн орноор аялуулах нэг өдрийн аялалыг хийх бол хүчирхийлэлд өртсөний улмаас үйлчилгээ авсан 150 хүүхдийг үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглуулах, “Шидэт автобус” аялалыг зохион байгуулах гэж байна.

150 хүүхдийг үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглуулах, “Шидэт автобус” аялалыг зохион байгуулна

Түүнчлэн амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилчдын  хүүхдүүдэд зориулан “Баясгалантай багачууд” урлагийн тоглолтыг  зургаадугаар сарын 1-ний өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулахаар болжээ.