m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 01:44
80
Баянхонгор аймагт айлчлал хийлээ

Швейцарийн холбооны улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жиан Шак де Дардел Баянхонгор аймагт албан айлчлал хийж байна. Тэрээр аймгийн удирдлагуудтай уулзаж хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, холбогдох ажлуудын үр дүнгийн талаар харилцан ярилцжээ.

Элчин сайд Жиан Шак де Дардел аймгийн удирдлагуудад хандан орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр амжилттай байгааг сонсоод сэтгэл өндөр байгаагаа илэрхийлжээ. Мөн дараагийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг хэлсэн байна.