m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 01:56
241
Хүүхдийн баяраар 1000 хүүхдийн парад болно

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагаа зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Нийслэлийн Боловсролын газраас энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор зохион байгуулах юм байна. Баярын арга хэмжээнд 1000 хүүхдийн парад алхаж баяр хүргэхээс гадна хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны амталгаат худалдааг зохион байгуулах аж.

500 хүүхэд бишгүүр хөгжим тоглож сонирхуулна

Хүүхдийн баярын өдөр 500 хүүхэд бишгүүр хөгжмөөр Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг хөгжимдөх бөгөөд Төрийн соёрхолт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г  500 морин хуурч хүүхэд  тоглож сонирхуулах юм байна.  

Мөн 1000 хүүхэд  хүүхдийн баярт зориулан найрал дуу дуулж, уран хөдөлгөөнт гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга Баянгол дүүргийн 185 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Баянгол дүүргийн 85, 94, 157, Баянзүрх дүүргийн 61, Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн 2000 гаруй хүүхдүүд уран хөдөлгөөнт гимнастик хийх гэнэ.

 2000 гаруй хүүхдүүд уран хөдөлгөөнт гимнастик болно.