m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 02:19
115
Өрөг угсрагч, хавтанцар наагчийн хотын аварга шалгаруулна

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан барилгын  мэргэжилтэн,  мэргэшсэн ажилчид, МСҮТ-д засал, өргийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, залуусын дунд  “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”-ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.

“Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”-ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн зохионо

Тэмцээн нь барилгын салбарт өрөг угсрагч, хавтанцар наагчийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн ажилчид, энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын ур чадварыг дээшүүлэх, цаашлаад  олон улсын тэмцээнд оролцох авъяас чадвартай мэргэшсэн ажилтныг шалгаруулахад ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна. Тэмцээний хоёр төрөлд 10, 10 баг оролцох бөгөөд шагналын сан нь зургаан сая төгрөг байх юм. Тэмцээн тавдугаар сарын 28-нд Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд болно.