m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 02:23
143
Баян-Уул суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Дорнод аймгийн Баян-Уул суманд хил давж орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна.  Ойн түймрийг унтраахаар  аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн Ульханын заставаас 28 албан хаагч, орон нутгаас 54 иргэн ажиллаж байна. 

Харин Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт энэ сарын 25-ны өдөр гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч, орон нутгийн иргэд хамтран бүрэн унтраажээ.