m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 02:30
121
Танзани улс 10 мянга гаруй "Амьгүй албат"-ыг хаслаа

Танзани улсад авлигын эсрэг явуулж буй ажлын хүрээнд төрийн албанаас цалин авдаг 10 мянга гаруй “амьгүй албат”-ыг хасаад байна. “Амьгүй албат” гэдэг нь зөвхөн цалингийн цэсэнд нэр нь байдаг хүмүүсийг хэлж байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч Жон Магуфули өнгөрөгч оны 10 дугаар сард сонгогдохдоо төрийн байгууллага дахь үрэлгэн зардлын хэмжээг бууруулахаа амалж байсан юм. Улмаар энэхүү зардлыг хөгжилд зориулахыг шаардаж, тэрээр гуравдугаар сард аудит хийлгэх шийдвэрийг гаргаж байсан билээ. 

Төрийн албанаас цалин авдаг 10 мянга гаруй “амьгүй албат”-ыг хасаад байна.

Одоогийн байдлаар Африк тивийн олон орон “амьгүй албат”-уудын залиланд өртөөд байгаа юм. Тухайлбал, хоёрдугаар сард Нигерийн Засгийн газар бодит байдалд байдаггүй ч цалин авдаг 24 мянган ажилтныг аудитын шалгалтын хүрээнд илрүүлж байсан бол Кенийн Засгийн газар 12 мянган хүнийг илрүүлснийхээ дараа төрийн бүх албан хаагч давхцахааргүй өгөгдлийн бүртгэлийг хийж эхэлжээ.