m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 05:31
54
Гадаадад байгаа иргэдийн эрх зөрчигдөж байна гэв

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар гадаадад байгаа 150 мянган иргэн сонгууль өгөх боломжгүй болсон.  Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл учраас Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаад зогсохгүй СЕХ болон Гадаад хэргийн яаманд шаардлага хүргүүлэхээр болжээ. 

Хэвлэлийн хуралд оролцож буй төлөөлөгчид Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-д Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. 16 дугаар зүйлийн 16.9-д Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. 21 дүгээр зүйлийн 21.2-т УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасан байдаг. Гэтэл эдгээр эрхүүд зөрчигдөж байна гэлээ.

 Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэд бол нэг талаар хөрөнгө оруулагчид нөгөө талаар улс эх орноо хөгжүүлэхээр зүтгэж яваа боловсон хүчин

Түүнчлэн гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэд бол нэг талаар хөрөнгө оруулагчид нөгөө талаар улс эх орноо хөгжүүлэхээр зүтгэж яваа боловсон хүчин юм. Гэтэл эх орноо хөгжүүлэхээр яваа бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй хэмжээнд хүрээд байна. 2012 оны сонгуулиар бид нэг алхам урагшилж байсан бол энэ удаад буцаад нэг алхам ухарлаа гэж хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй хэмжээнд хүрээд байна