m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 06:25
124
Л.Мөнхбаясгалан: АНУ-руу 26 сая төгрөгийн зардал гаргаад явчих боломж байгаа

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр өнгөрсөн шөнө АНУ-ыг зорих байсан ч цагдаагийн байгууллагаас түүнийг хилээр гарахыг хориглосон юм. Л.Мөнхбаясгалан оффшор дансны асуудлаар олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах зорилгоор АНУ-ыг зорих гэж байсан аж. Тэрбээр энэ асуудлын улмаас өөрийг нь хилээр гаргахыг хориглосон гэж үзэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

Тэрээр хэлэхдээ  “Панамын баримтуудын талаар хоёр цуврал нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байсан. Хоёр дахь нэвтрүүлгээ бэлдэхээр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар АНУ руу явах гэж байлаа. Гэтэл өчигдөр орой 20.00 цагийн үед Эрүүгийн цагдаагийн газрын ахмад н.Баасанжав гэдэг хүн ярьж, дуудсан. Дараа очъё гэтэл албадан авчирна гэхээр нь би очсон. Гэтэл шууд эрүүгийн хэрэг үүсгэж, байцаалт авна гэсэн. Би иргэний эрхээ эдэлж, мэдүүлэг өгөхөөс татгалзсан” гэлээ. Мөн тэрээр оффшор данстай холбоотой гэх 49 хүний тухай илүү олон мэдээллийг авснаа хэлсэн юм.  Хэвлэлийн хурлын үеэр дараах асуултанд хариулт авлаа. 

 20.00 цагийн үед Эрүүгийн цагдаагийн газрын ахмад н.Баасанжав гэдэг хүн ярьж, дуудсан.

 

-Танд ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бэ?

-Цагдаагийн байгууллагаас надад сануулсан учраас би тодорхой зүйлийг ярьж болохгүй байх. Эрүүгийн хуулийн 148.4 дүгээр зүйл залилангийн хамгийн хүнд хэлбэрээр нь эрүү үүсгэсэн. Бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан гэж 10-15 жилийн ялтай хүнд гэмт хэргийн зүйл надад уншиж өгсөн.

-Хэнийг залилсан юм бэ?

-Надад залилуулсан хүн байвал одоо гарч ирэх хэрэгтэй. Би улсад ажиллаж байгаагүй. Би улсаас нэг ч төгрөг аваагүй,  нэг ч хүнийг залилаагүй. Харин цагдаагийн байгууллага бол 2013 онд МИАТ ТӨХК-тай хийсэн зар сурталчилгааны гэрээг гаргаж ирж, бүлэглэн залилан хийсэн гэж үзсэн.

- МИАТ-ийн гэрээний талаар тодруулаач?

2013 онд гэрээ байгуулсан. Би өөрөө гэрээгээ цагдаагийн байгууллагаас харлаа. МИАТ-ийн шинэ онгоцыг Монголд авчрах, төрөөс баримтлах иргэний агаарын тээврийн бодлогыг сурталчлах чиглэлээр гэрээ байгуулсан. Хэрвээ энэ гэрээ асуудалтай бол маш олон хэвлэлийн байгууллага дуудагдана.

Хэрвээ энэ гэрээ асуудалтай бол маш олон хэвлэлийн байгууллага дуудагдана.

-Таныг АНУ-руу зугтах гэж байсан гэх мэдээлэл байна?

-Надад эх орноосоо зугтах ямар ч шалтгаан байхгүй. Хоёр хүүхдээ орхиод зугтана гэж байхгүй. Намайг 17 жилийн турш гүтгэж, дарамталж байсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр зугтах гэж байхад нь барьсан мэтээр ярьсан байна. Худал мэдээлэл тараасан байгууллагуудыг шүүхэд өгөх болно.

- АНУ руу нисэх зардал хаанаас гарч байгаа вэ?

-Би С1 телевизэд гэрээгээр хоёр нэвтрүүлэг өгдөг. Миний хоёр нэвтрүүлгийг С1 телевиз  сарын 15 сая төгрөгөөр худалдан авдаг. Энэ мөнгөөр би амьдардаг. Надад АНУ-руу 26 сая төгрөгийн зардал гаргаад явчих боломж байгаа. Би аль ч намын гишүүн биш. Хоёр намын гишүүдийн оффшор дансны мэдээллийг авчрах гэж байгаа намайг хэн санхүүжүүлэх юм бэ.

Надад АНУ-руу 26 сая төгрөгийн зардал гаргаад явчих боломж байгаа. 

-Таныг дарамталсан тухай өмнө нь ярьж байсан?

-Би 10 жилийн хүчинтэй АНУ-ын визтэй. Энэ сарын 24-нд онгоцны тийзээ авсан. Түүнээс хойш гадагшаа зугтах гэж байгаа юу хэмээн олон хүн утасдсан. Би 17 жил огт дуугараагүй. Намайг гүтгэдэг, утсыг маань чагнадаг. Миний гэр бүл байнга дарамтанд байдаг. Төрсөн дүү, эгч нараа миний эгч, дүү гэдгээ битгий мэдэгд гэж хэлдэг. Магадгүй энэ миний үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж байх. Би 20 жил сэтгүүлчээр ажилласан. Би хүний эрх, эрх чөлөөний, ардчиллын төлөө дуугарсан, бичсэн, нийтэлсэн. Монголд хэвлэлийн эрх чөлөө алга. Улс төрийн бүлэглэлүүд өөр хоорондоо өшөөгөө авахдаа хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг дарамталж, мохоож байна.

Магадгүй энэ миний үнэн үгээ хэлэх сүүлчийн боломж байх. 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Х.Баттулгыг оффшор данстай гэх мэдээлэл гарсан. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

Оффшор данстай л бол хэн байх нь хамаагүй. Оффшор данстай бүх хүмүүсийг илчлэх болно.