m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 07:34
72
НӨАТ-ыг буцаан олголтыг өгөхийн тулд хоёр хуульд өөрчлөлт оруулна

Оны эхнээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын шинэ хуулийн дагуу иргэд худалдан авалтын баримтаа бүртгүүлж, нийт худалдан авалтын хоёр хувь буюу НӨАТ-ын 20 хувийг буцаан авах болсон. Ингэхдээ жилд нэг удаа буюу дараа оны нэгдүгээр сард багтаан авахаар хуульд заасан юм.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль татварын ерөнхий газарт айлчлахдаа НӨАТ-ын буцаан олголтыг яаралтай өгөхийг үүрэгдсэн. Мөн цаашид улирал тутамд буцаан олголт хийдэг байх талаар яригдах болсон.  Гэвч энэ нь сайд тушаамагц хийчих ажил биш гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. Иргэдийн худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд өгөхийн тулд хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэнэ.  Эхнийх нь  НӨАТ-ын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “Буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр сард нь багтаан олгож байх”  гэсэн заалтыг улирал бүрт гэж солих хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас аргагүй гэнэ.

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд өгөхийн тулд хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай

Иргэдэд улирал тутамд буцаан олголтын мөнгө олгохын тулд  Төрийн санд мөнгийг нь байршуулах шаардлагатай. Төсвөөс гарч буй бүх мөнгө хуулийн дагуу явдаг учир энэ асуудлыг хуульчлах хэрэгтэй байгаа  гэж албаны хүн тайлбарлажээ. Тиймээс УИХ-ын чуулган завсарлага авчихсан байгаагийн дээр сонгуулийн өмнө төсөвт тодотгол хийж байсан удаагүй билээ. Тиймээс хойшлох магадлал өндөр байгаа аж.