m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 07:43
201
"Guys" хамтлагийн гишүүн хар тамхи оруулж ирсэн байж болзошгүй

"Замын-Үүдийн гаалиар олны танил эрхэм их хэмжээний хар тамхи оруулж ирэх гэж байна" гэсэн мэдээлэл авсны дагуу тагнуулынхан очиж шалгалт хийжээ. Улмаар шалгалтын ажиллагаанд хар тамхи болон мансууруулах төрлийн бодисыг их хэмжээгээр нууцаар оруулж ирэхийг завдсан иргэнийг саатуулсан байна. Саатуулагдсан иргэний хувьд олны танил хүн гэнэ.  Одоогоор Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж эхэлжээ.

Хар тамхи болон мансууруулах төрлийн бодисыг их хэмжээгээр нууцаар оруулж ирэхийг завдсан иргэнийг саатуулсан

Хэргийн талаар цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжаас тодруулахад "Ийм зүйл болсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа" гэлээ. Харин албан бус эх сурвалжаас тодруулахад "Guys хамтлагийн дуучин байсан. Чухам хэн гэдгийг нь хэлэх боломжгүй" гэв.