m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 07:53
104
Баян-Өндөр суманд Эрэн хайх, аврах анги байгуулна

Орхон аймгийн Баян-Өндөр суманд шинээр Эрэн хайх, аврах анги байгуулахаар болсон байна. Эрэн хайх, аврах шинэ анги байгуулахад зориулж 3,4 га талбайг аймгийн Засаг даргаар шийдвэрлүүлсэн байна.

Шинээр байгуулагдах анги нь аврагчдын сэтгэл зүйн зурвас, бэлтгэл хийх сургалтын талбай, гал унтраах техникийн олон төрөлт спортын бүсийн болон олон улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах, тамирчид бэлтгэл сургуулилт хийх талбайтай байх аж. Мөн  нисдэг тэрэг буух, хөөрөх талбайг байгуулахаар төлөвлөжээ. Эрэн хайх аврах анги байгуулах Засгийн газрын тогтоол удахгүй гарах юм байна.