m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 08:19
126
Хятад оюутнууд Чингис хааны зургийг харван зугаацаж байна

Хятад оюутнууд Чингис хааны зургаар бай хийж, харван зугаацаж буй зураг цахим хуудсанд шуугиан дэгдээгээд байна.

Энэ талаар “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ын тэргүүн Д.Наранцогт цахим хуудастаа бичихдээ “Цаана чинь Хятадууд Чингис хааныг минь байгаа болгочихоод харваж наадаж байна гэнэ ш дээ. Яг одоо вичатаар Өвөрмонголчууд энэ асуудлын тухай ярилцаж эсэргүүцлээ илэрхийлэн бөөн юм болж байна. Бид ч бас дуугүй сууж болохгүй байхаа. Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам энэ тэрд эсэргүүцлийн бичиг ноотоо барьцгаана байгаа, төрийн түшээд минь. Уухаан хотын нэгэн их сургууль оюутнуудынхаа дунд арга хэмжээ зохион явуулахдаа Чингис хаанаар минь бай хийж зугаацаж байгааг юу гэж үзэх вэ?" хэмээн бичжээ.