m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.26 08:39
172
Кисенасатог ирэх башёд түрүүлбэл ёкозүна цол олгоно гэжээ

Мэргэжлийн сүмо бөхийн Нацу башё их аварга Хакүхо М.Даваажаргалын ялалтаар өндөрлөөд удаагүй байна. Башёгийн дараа болсон Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хороо энэ башёд түрүүлэх өрсөлдөөнд хамгийн хүчтэй өрсөлдсөн озэки Кисэносатогийн талаар хэлэлцжээ.

Уг хурлаар түүнд их аварга цол олгох талаар хэлэлцсэн бөгөөд дараагийн башёд түрүүлбэл цол олгох шийдвэрт хүрсэн гэнэ. Ямартай ч ирэх сарын башёд Кисенасато сайн барилдаж 14 буюу түүнээс дээш давж түрүүлбэл ёкозүна цол хүртэх боломжтой боллоо.