m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.27 00:41
80
Чингэлтэйн замыг хаана

Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Долоон буудлын уулзвараас Хайлаастын салдаг уулзвар хүртэл 700м замыг тавдугаар сарын 28-ны 06:00 цагаас зургаадугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл хааж хучилтын ажил  хийх болсныг мэдэгдье. Зам хаах хугацаанд  иргэд Хайлаастын замыг сонгон зорчино уу.

Долоон буудлын уулзвараас Хайлаастын салдаг уулзвар хүртэл 700м замыг хаана

Дээрх 700м замд хучилт хийгдсэнээр Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто замын хучилтын ажил бүрэн дуусах бөгөөд зургаадугаар сарын дундуур ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.