m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.27 00:55
70
Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагаас Улаанбаатар Москва чиглэлд галт тэрэг аялаж эхэлсний 40 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа нь УБТЗ-ын вагон депо дээр болно.

10:00 цагаас “Иргэддээ-Тусалъя” Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг  Чингисийн талбайд болно.

11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд устөрөгчийн генератор бүтээсэн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагаас  Монголын Үндэсний Музейн Түр үзэсгэлэнгийн танхимд  "Дэл уулын хадны зураг” үзэсгэлэн болно.

11:00 цагаас Хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлах арга хэмжээ Баянгол хүнсний худалдааны төв дээр болно. 

11:00 цагаас MN мэдээллийн төвд Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвөөс БОНХАЖЯ-ны хууль бус шийдвэр болон гурван шатны шүүхийн шийдвэрийг тус яам хэрэгжүүлэхгүй байгаа асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.

11:30 цагаас  “Монгол ньюс” мэдээллийн төвд Чөлөөт сонгуулийн төлөөх Азийн сүлжээ, Хүний эрх, хөгжлийн төлөө Азийн Форумын төлөөллүүд Монголын Улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд хүний эрхийн асуудлуудыг хэрхэн тусгаж буй талаар мэдээлэл хийнэ. 

11:30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүний эрх хөгжил төв, Глоб Интернэшнл Төв болон Хүний эрх, хөгжлийн төлөөх Форум-Ази Олон улсын байгууллага хамтран “Улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд анхаарах хүний эрхийн асуудлууд” нөлөөллийн уулзалтын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

12:30 цагаас Нийслэлийн АН-ын Хуулийн албанаас Сонгуулийн хууль, тогтоомжийн зөрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагаас Чулуун овооны Номин агуулах худалдааны салбар дээр нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа,үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдэд хяналтын хуудсыг сурталчлах өдөрлөг болно.

14:00 цагаас "Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн" Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагч нар Туул голын ойр орчим дахь хог хаягдлыг цэвэрлэнэ.