m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.27 00:57
118
Мал эмнэлгийн ариутгалын ажлыг зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай” А/399 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд үхсэн мал, амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг  газрууд  сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авдаг цэгүүд боловсруулах үйлдвэр, цех, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны газар, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр, мал, амьтны хашаа, хороо, өтөг бууц, гахай шувууны байр,  сангасны талбайн мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг энэ сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд  зохион байгуулна. 

Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга  хэмжээг зохион байгуулж байна
 

Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга  хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.