m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.27 01:01
145
М.Батчимэг нэрээ татахаар болжээ

Ерөнхийлөгчийн Зөвлөхөөр ажилласан тэр цагаас М.Батчимэг хэмээх даруухан, хэлсэн үг нь хүнд хүрдэг, чадварлаг нэгэн эмэгтэйг бид мэдэх болсон. БНХАУ-ын Бээжингийн хэл, соёлын их сургууль Хятад хэл, түүх, соёл судлаач мэргэжлээр төгссөн тэрбээр  Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач, Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажилласан нэгэн.

Төрийн бодлого болон засаглалаа сайжруулахад гойд анхаардаг эрхэм гишүүн сонгуульд нэр дэвшихээс татгалзаж, нэрээ татаж буйгаа зарлав

Төрийн бодлого болон засаглалаа сайжруулахад гойд анхаардаг эрхэм гишүүн сонгуульд нэр дэвшихээс татгалзаж, нэрээ татаж буйгаа зарлав. Учраа мэдэхгүй дуучин, бөх гэх мэт хүмүүс өөрсдийгөө сойж байхад төр барилцах чадамжтай нэг нь ийн нэрээ татаж буйд олон нийт дургүйцлээ илэрхийлж байна. Хувь хүний сонголтыг хэн ч өөрчилж чадахгүй нь харамсалтай. УИХ-ын гишүүн болохгүй ч төрийн албыг цааш үргэлжлүүлж ажиллах байх гэсэн итгэл олон нийтэд байна.