m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.27 01:31
126
Хүүгийн аминд хүрсэн нохойн эзний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Дөрвөн настай хүү нохойд уруулсаны улмаас шархаа даалгүй амиа алдсан хэрэг өнгөрөгч гуравдугаар сард гарсан. Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны Цээлийн задгай гэх газар амьдардаг хүү хашааныхаа гадна ганцаараа тоглож байхад нь хажуу айлын нохой хүү рүү дайрч хүзүү, мөр, гэдэснийх нь зүүн хэсэг, гуяыг нь хазаж, ноцтой гэмтэл учруулж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан юм.

Хүүг ноцож урсан нохой нь тус хороонд оршин суух 44 настай Э-гийнх байсан бөгөөд тухайн өдөр тэрбээр гэртээ байгаагүй, нохой нь уяагүй, сул чөлөөтэй байсан гэдэг. Тиймээс тухайн нохойны эзэн Э нь эрүүгийн хариуцлага хүлээхээр болсон билээ.  Хүүгийн аминд хүрсэн нохойн эзэн Э-д яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн байна.