m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.15 01:19
79
ЭЕШ өнөөдөр эхэлж байна

Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өнөөдөр 12.00 цагаас орон даяар эхэлнэ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхлээд 13.40 минут хүртэл үргэлжилнэ. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр улсын хэмжээнд 37 200 шалгуулагч бүртгүүлсэн байна.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ

Шалгуулагчид шалгалтад орохдоо дараах материалыг бүрдүүлсэн байна.

  1. Бүртгэлийн хуудас
  2. Суудлын хуваарь
  3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
  4. Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Мөн өмнөх оны төгсөгчдийн хувьд бүртгүүлсэн бүртгэлийн хуудсаа Боловсролын үнэлгээний төвд ирж, тамга даруулж баталгаажуулах хэрэгтэйг мэргэжилнүүд санууллаа.