m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.20 05:50
219
П.И.Чайковскийн “Жилийн дөрвөн улирал” эгшиглэнэ

Улсын филармонийн симфони найрал хөгжимчид “П.И.Чайковский Симфони №6” болон “Жилийн дөрвөн улирал” төгөлдөр хуурт зориулсан цуврал концертыг зургаадугаар сарын 24-нд тоглох гэж байна.

“Монголын сайхан орон” төслийн хүрээнд энэ удаа дэлхийн сонгодог хөгжмийн шилдэг бүтээлүүдийн нэг болох П.И.Чайковскийн  жилийн дөрвөн улирал ээлжлэн солигдох бүрийд хүмүүний амьдрал хийгээд байгаль ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг хөгжмийн яруу тансаг аялгуугаар илэрхийлсэн цуврал аялгууг болон түүний сүүлчийн симфони гэгдэх “Симфони №6” бүтээлийг Улсын филармонийн тайзнаа ганцхан удаа эгшиглүүлэх гэнэ.

“П.И.Чайковский Симфони №6” болон “Жилийн дөрвөн улирал” төгөлдөр хуурт зориулсан цуврал концерт тоглогдоно

Тоглолтыг Улсын филармонийн симфони найрал хөгжимчдийг удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар удирдана.