m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.20 05:59
179
Б.Баатархүү, Бэлэг, эд зүйл тараасан гомдлыг шалгаж байна

 

Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ирсэн гомдол мэдээллийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнгөрөгч тавдугаар сарын 20-ний өдрөөс 2016 оны зургаадугаар сарын 17-ний өдрийг хүртэлх хугацаанд ирүүлсэн “Сонгуулийн тухай хууль” зөрчсөн болон Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 604 гомдол, мэдээлэл хүлээн авснаас Улаанбаатар хотод 362, хөдөө орон нутагт 242 бүртгэгдсэн байна.

Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол Улаанбаатар хотод 362 бүртгэгдсэн байна.

 

Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ “Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшхи гомдол, мэдээллийн 65 буюу 38 хувь нь сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгааны самбар, зурагт хуудас, ухуулах хуудас, бусад сурталчилгааны материалыг санаатайгаар болон хууль бусаар гэмтээх, устгах, бохирдуулсан гэх зөрчлүүд байна. Сурталчилгааны самбар, зурагт хуудас, ухуулах хуудас, бусад сурталчилгааны материалыг санаатайгаар болон хууль бусаар гэмтээх, устгах, бохирдуулсан гэх гомдол мэдээллийнх ихэнх нь эзэн холбогдогчгүй байх бөгөөд гурван удаагийн энэ төрлийн мэдээллийг хүүхдүүд үйлдсэн болохыг тогтоосон. Мөн бэлэг сэлт, эд зүйл тараасан, дайллага, цайллага хийсэн 65 гомдол мэдээллийг шалгаж байна.

Сурталчилгааны самбар, эд зүйлээ алдлаа гэх андуурсан дуудлага мэдээлэл өгөх тохиолдол гарсаар байна. 

Цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээллээ буцаах, гэр, майхан барих маргаан гаргах, дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагч очиж шалгахад сурталчилгааны самбартаа санаа зовоод дуудлага өгсөн гэх, нэр дэвшигч болон менежер, ажилтнуудын үйл ажиллагаа хоорондын уялдаа холбоогүйгээс сурталчилгааны самбар, эд зүйлээ алдлаа гэх андуурсан дуудлага мэдээлэл өгөх зэрэг дуудлага мэдээллүүд гарсаар байна.  Цаашид сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даагч нар болон иргэд Сонгуулийн тухай хуулийг судалж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Цагдаагийн байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд зөвхөн Сонгуулийн хуульд заасан чиг үүргийн дагуу хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байна” гэв.