m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.20 06:30
113
Н.Ган-Од: Нара ганцаараа цэнхэр хослолтой юм уу

Ганбууш буюу Н.Ган-Од өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаагийн байгууллагад шалгагдсан талаараа ярив. Түүнийг эмчилгээ хийлгэхээр Солонгос улс руу явахаар нисэх онгоцны буудалд очиход нь цагдаагийн байгууллагаас очиж мэдүүлэг авахаар авч явсан гэнэ. Н.Ган-Од  "Гадагшаа явах гээд онгоцны буудалд очиход цагдаагийн ажилтнууд ирээд аваад явсан. УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст намайг авч очоод тодруулга авсан. Ямар үндэслэлээр намайг шалгаж байгааг ойлгосонгүй. Олон нийтийн сүлжээнд тавигдсан тухайн бичлэгт хэн нэгний гутааж, нэр төрд  нь халдаагүй. Би үзэл бодолдоо үнэнч хүн. Ямар нэгэн зохион байгуулалттайгаар тэр бичлэгийг хийгээгүй. Нара ганцаараа цэнхэр хослолтой юм уу. Монголчууд бүгдээрээ цэнхэр хувцас өмсөж байна" гэлээ. 

Нара ганцаараа цэнхэр хослолтой юм уу. Монголчууд бүгдээрээ цэнхэр хувцас өмсөж байна.

УИХ-д нэр дэвшигч М.Нарантуяа О телевизэд өгсөн ярилцлагын үеэр Н.Ган-Одыг доромжилсон гэж түүний өмгөөлөгч үзэж байгаа бөгөөд М.Нарантуяад Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд заасныг үндэслэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мөн нэр төрийг  нь сэргээлгэх нэхэмжлэл гаргасан гэдгээ дуулгав.

Н.Ган-Одыг доромжилсон гэж үзэн  цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.

Дуучин Нара буюу М.Нарантуяа, Н.Ган-Одыг бичлэгээр дамжуулж нэр төрд нь халдсан гэж үзэн шалгуулахааар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэнэ. Уг асуудлыг харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.