m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.20 08:28
204
Унадаг дугуйн аялал зохион байгуулав

Баянхонгор аймагт “Хотын соёлд-Бидний оролцоо” аяны хүрээнд унадаг дугуйн аяллыг зохион байгууллаа. Энэхүү аяллыг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Залуучуудын хөгжлийн төв, Залуучуудын холбоо, Хонгорын дугуйчин клуб хамтран зохион байгуулжээ. 

Аялалд 14 байгууллагын 100 гаруй дугуйчид оролцож нэг өдрийн эрүүл, эко орчинд өнгөрөөлөө. Аяллын үеэр бартаат замын унадаг дугуйн уралдаан зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулсан байна.