m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.20 08:30
95
Хашаанаас хашаанд биечлэн очиж яваа Б.Ургамалцэцэгт иргэд талархалтай байна

УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Бандихүүгийн УРГАМАЛЦЭЦЭГ сонгуулийн сурталчилгааныхаа үеэр олон хүн цуглуулж үзэл суртлын уулзалт хийхээс аль болох зайлсхийж амьд, амьдрал дундах харилцааг чухалчилж байна.

Тэрээр өөрийн тойрог болох Баянхошуу, Баруун, Зүүн салааны айлуудад өөрөө биечлэн очиж байгаа юм. Нэр дэвшигч Б.Ургамалцэцэг өөрөө энэ тухайд хэлэхдээ “Сонгинохайрханчуудад ийм асуудал бий гэж бүдүүн тоймоор амарчилж ярихыг би хүсэхгүй байна. Баянхошууныханд нэг өөр, Баруунсалааныханд бас өөр, Зүүнсалааныханд бүр өөр асуудлууд байна. Тэр байтугай Худаг, Зээл, Монлаагийн гээд гудамж бүрт өөр өөр шийдэх асуудал байна. Жижиг гэлтгүй энэ бүгдийг мэдэж байж яаж өөрчлөхөө тодорхойлно. Үүний тулд би залхууралгүйгээр гудамж, хашаа бүрт очиж явна аа” гэлээ.

Ингэж иргэдийнхээ асуудал бэрхшээлийг газар дээр нь үзэж, санал сэтгэгдлийг нь биечлэн сонсч байгаа түүний уулзалтууд энгийн, элэгсэг дотно, нэг гэр бүлийнхэн шиг халуун дулаан уур амьсгалд үргэлжилж байна.

эх сурвалж: АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ