m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.20 08:41
80
Иргэд хувьцааныхаа мөнгийг авч эхэллээ

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр авах шийдвэр гаргасан. Үүний дагуу хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийг энэ сарын 13-наас эхлэн арилжааны банкуудаар бүртгэсэн юм.

Ингэснээр иргэдэд байсан 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа юм. Иргэд 1072 ширхэг хувьцааны үр ашгийг мэдрэлгүй өнөөдрийг хүрсэн. Харин Засгийн газар хувьцааны 30 хувийг худалдаж авснаар иргэд хувьцааныхаа үр шимийг мэдэрч эхлэж байна. Засгийн газар үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст багтаан шийдэх аж.

Засгийн газар иргэдээс хувьцааг нь авахдаа гурав хувааж төлбөрийг хийх юм. Тодруулбал, 300 мянган төгрөг нь иргэдийн дансанд долоо хоногийн зайтай зуу зуун мянгаар  хуваагдаж орох юм. Хэрвээ дансанд нь мөнгө орсон тохиолдолд тухайн иргэнд мессежээр мэдээлж байгаа аж.

Хувьцаагаа зарахаар бүртгүүлсэн  иргэдийн дансанд энэ долоо хоногт эхний ээлжийн 100 мянган төгрөг орно хэмээн Сангийн сайд Б.Болор мэдээлж байсан. Тэгвэл өнөө өглөө хувьцааны эхний ээлжийн 100 мянган төгрөг иргэдийн дансанд оржээ. Иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа бодитой болсонд сэтгэл өндөр байгаа юм. Хэрвээ хүсвэл иргэд мөнгөний боломжтой болсон үедээ зарсан хувьцаагаа буцаан авах боломжтой.

18 хүртэлх насны хүүхдүүдийг оролцуулалгүйгээр тооцвол, нэг сая 650 мянган иргэн 1072 ширхэг хувьцаатай бөгөөд 13-ны өдөр 650 мянган иргэн хувьцаагаа зарахаар бүртгүүлсэн байна.

Иргэдийн дансанд хувьцааны мөнгө орж байгаа эсэх талаар Төрийн банкнаас тодруулахад, “Хувьцааны эхний ээлжийн санхүүжилт иргэдийн дансанд орсон. Манай банкинд л гэхэд 13-ны өдөр 100 гаруй мянган иргэн хүсэлт гаргасан” гэлээ. Албаныхны мэдээлж буйгаар бүх арилжааны банкуудаар дамжуулан иргэдийн данс руу мөнгө нь шилжжээ.

эх сурвалж: АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ