m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.21 00:37
106
Ө.Пүрэвбаатар: Өнөр хорооллын гэр хорооллыг төвлөрсөн дулаан хангамжид холбоно

УИХ-ын 71-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Өлзийхутагийн Пүрэвбаатар 30 дугаар хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтад нэлээд олон хүн хүрэлцэн ирсэн бөгөөд АН-аас нэр дэвшигч Өлзийхутагийн Пүрэвбаатарыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа.

Уулзалтын үеэр нэр дэвшигч Ө.Пүрэвбаатар “Манай тойргийн 30, 31 дүрээр хороо буюу бидний нэрлэж заншснаар нэгдүгээр хорооллын арын дэнж бол дэд бүтэц ойрхон үнэ цэнэтэй газар юм.

Энэ газрынхаа үнийг илүү өсгөхийн тулд “Өнөр” хорооллын хойд талын автозам дагуулан 2Ф400 мм-ийн голчтой 2.6 км шугам, 5-6Г кал/ц-н хүчин чадалтай дулаан дамжуулах төв /ДДТ/ шинээр барьж ашиглалтад оруулснаар Өнөр хорооллын хойд хэсгийн гэр хорооллыг барилгажуулах үед бий болох дулааны хэрэглээ болон хотын баруун хэсэгт ерөнхий төлөвлөгөөгөөр баригдах барилгуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбоно” гэсэн юм.

Уулзалтын үеэр иргэдэд тулгамдаад байгаа асуудлын талаар санал сонслоо.

Сонгинохайрхан 30 дугаар хорооны иргэн Д.Осоржамаа “Захын хороололд хүүхдийн тоглоомын талбай, хүүхдийн цэцэрлэг, сургууль тун хомсдмол байдаг. Хүүхдүүд маань хичээл сургуульдаа явахын тулд урд талын автозамыг дагаж, автомашины осолд өртчих гээд л гүйдэг. Мөн бага насны хүүхдүүдэд тоглох газар байдаггүй.

Сургууль цэцэрлэг барихын тулд дулаан дамжуулах төв хэрэгтэй. Энэ төвийг барихаар төлөвлөөд байгаа АН-аас нэр дэвшигч Ө.Пүрэвбаатарыг дэмжинэ. Хамгийн гол нь энэ хүн манай нэгдүгээр хороолол болон арын дэнжийн айлуудыг аж байдал, амьдралын боломжийг сайн мэддэг. Энэ тойрогтоо олон ажил хийсэн, олон ч ажил хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Тэр өөрөө мэргэжлийн хүн тул төлөвлөсөн ажил нь хэрэгжих боломжтой санагдаад байгаа. Тиймээс манай гэр бүл нэр дэвшигч Ө.Пүрэвбаатарыг дэмжинэ” гэв.

Сонгинохайрхан 30 дугаар хорооны иргэн Н.Байгальмаа “Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд засаг барихдаа их зүйл хийсэн. Хийдэггүй хүмүүс дурсагдахгүй, хийсэн хүмүүс л олны хэл амны бай болж байна гэж боддог. Таван жилийн өмнө бид гэр хорооллын дахин төлөвлөлт гэдгийг ойлгодоггүй, мөрөөдөл юм шиг хол санагддаг байлаа. Гэтэл Ардчилсан намынхан бидэнд бүтэхгүй юм шиг санагддаг зүйлийг биелэл болгосон. Тухайлбал, манай дүүргийн “Хилчин” хорооллыг барьж, төвийн дулааны шугам сүлжээг барьсан, замын түгжрэлийг арилгасан, автозамын ажил ихээр хийгдсэн шүү дээ. Одоо гэр хорооллын дундуур автозам барьж, дулааны шугам сүлжээг манай хороо руу татахаар зураг төслөө бэлэн болгосон юм билээ. Тэдний дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлыг ахиулахын тулд Ардчилсан намаас нэр дэвшигч Ө.Пүрэвбаатарыг дэмжих болно” гэлээ.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб